
Евро бүсд үүсээд байгаа эдийн засгийн хямралын асуудал тансаг хэрэглээний эрэлтийг зогсоож чадаагүй байна. 2012 оны байдлаар тансаг хэрэглэний бараа бүтээгдхүүний орлого долоон хувиар нэмэгджээ. Үнэтэй машин, тансаг тавилга, үл хөдлөх хөрөнгө эрэлт ихтэй байна.
Тансаг хэрэглээний эрэлтийн 20 хувийг Хятад улс дангаар эзэлдэг. Шинэ үеийхэн тансаг хэрэглээг хамгийн ихээр сонирхож байгааг “Байн анд компани”-н түнш, хэрэглээний мэргэжилтэн Жосеф Минг онцлон хэлэв. Дэлхийн тансаг хэрэглээний бүтээгдэхүүний 70 орчим хувийг Европын орнууд үйлдвэрлэдэг хэмээн ECCIA агентлагаас мэдээллээ.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ