RIM компани Blackberry 10 гар утасны ажлаа хойшлууллаа

img

Ажил хэрэгч хүмүүсийн хэрэглээ гэдгээрээ танигдсан Blackberry гар утсыг үйлдвэрлэгч Research in Motion (RIM) компани Blackberry 10 шинэ утсаа хийх ажлаа хойшлуулж, 5000 ажлын байрны цомхотгол хийхээр болжээ. Сүүлийн гурван сард цэвэр алдагдал нь 518 сая ам.доллард хүрснийг зарласны дараагаар цомхотгол хийхээр болсон байна. Өнгөрсөн оны энэ үед компани 695 сая ам.долларын ашигтай байсан юм. Шинжээчдийн хэлснээр компани таамаглаж байснаас ч муу үзүүлэлттэй байгаа, мөн Blackberry 10 утасны ажлыг хойшлуулсан нь RIM-д улам л сөргөөр нөлөөлнө гэжээ. Оны эхний улиралд ашиг нь 43 хувиар буурч 2,8 тэрбум ам.доллар болсон ба Blackberry ухаалаг гар утасны худалдаа хоёр дахь улиралд улам л муудсан байна. Apple-ийн iPhone гар утас болон Google-ийн андройд системийн технологиуд тэднийг зах зээлээс улам л шахаж байгаа юм. Blackberry 10 гар утсаараа зах зээлд эргэн орж ирнэ гэж үйлдвэрлэгчид найдаж байсан юм. Нээлтийг энэ оны сүүлээр хийнэ гэж төлөвлөж байсан боловч, хойшлогдон 2013 он хүртэл хүлээх шаардлагатай болжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ