Азийн хүүхдийн наадамд оролцох тамирчдыг үдлээ

img

ОХУ-ын Якутад ирэх сарын 1-16-ны өдрүүдэд болох “Азийн хүүхдийн спортын V наадам"-д оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа болжээ. Ёслолын ажиллагааны үеэр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нийт тамирчдад амжилт хүсээд “Азийн хүүхдийн спортын V наадам”-д оролцох Монголын багийн ахлагч БТСГ-ын Спортын хэлтсийн дарга Н.Оюунбатад төрийн далбаа гардуулан өгсөн байна. Тус наадмыг шүүх шүүгчдийг төлөөлж уран сайхны гимнастикийн Олон улсын шүүгч Л.Туяа, тамирчдыг төлөөлж Олон улсын шатрын холбооны мастер С.Билгүүн нар тангараг өргөжээ. Уг наадамд манай улсаас спортын 16 төрөлд, 101 тамирчин, 23 дасгалжуулагч, зургаан шүүгч, албаны найман хүн нийт 153 төлөөлөгч оролцох аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ