
МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Амарбаясгалан дөнгөж сая сонгуулийн санал тоолох үйл ажиллагааны талаархи явцын мэдээллийг өглөө. Тэрбээр “Өчигдрөөс хойш тойрог, хэсгийн хороод дээр гарсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулахаар бид эдгээр асуудлыг нягталж, албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Зарим тойрог, хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа будилсан.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн есдүгээр хороонд санал тооллого эхлээд явж байхад машин эвдэрч, зэргэлдээ тойргоос машин авч ирүүлсэн. Энэ хооронд манай намаас нэр дэвшигч Н.Ганбямбын саналаас 30 орчим нь зөрсөн. Мөн Сүхбаатар дүүргийн 7, 16, дугаар хэсгийн хороонд зөрчил гарлаа. Сонгинохайрхан дүүрэгт одоо хяналтын тооллого хийгдэж байна.
Хяналтын тооллогын дүн машины дүнгээс 20 орчимоор зөрж байгаа. Энэ бүхнийг нягталсны дараа МАН албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Сая зарим нэг хэвлэлээр МАН-ын байр руу олон залуучууд орж байна гэж мэдээлжээ. Манай намыг залуучууд олноор дэмждэг.
Намын гишүүдийн 60 гаруй хувь нь залуучуудаар сэлбэгдсэн. Тэдгээр залуус бидний өгсөн саналын үр дүн нийслэлд яагаад ингэж гарч байна вэ гэж биднээс тодруулж байна. Бид одоогоор жагсаал цуглаанаа эхлүүлээгүй байна” гэв.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ