Жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Австралид суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд Австралийн Холбооны Улсын амбан захирагч хатагтай Квентин Брайст итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.Энэ үеэр амбан захирагч Брайс Монгол, Австралийн хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дөхөм болох ижил төстэй зүйлс олон байгааг дурдаад уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Элчин сайд хоёр улс боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ