Нийслэлийн хэмжээнд шинээр 16 үерийн далантай болно

img

Нийт нутгаар бороо үргэлжлэн орж, үер усны аюул нүүрлээд буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг хотод шинээр барьсан болон одоо гүйцэтгэж байгаа үерийн ус зайлуулах далан сувгийн ажлын явцтай уржигдар танилцав. 2010 онд нийслэлийн төсвөөс хөрөнгө гарган, нийт 16 байршилд шинээр барих болон шинэчлэх шаардлагатай үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах сувгийг засварлах ажлын зураг төслийг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлжээ. Одоогийн байдлаар ажлын явц 90 хувьтай байгаа аж. Энэ онд улс болон нийслэлийн төсвөөс 13.6 тэр бум төгрөгийн хөрөнгө гаргаж, долоон байршилд үерийн хамгаалалтын есөн барилга байгууламж барих юм байна. Ингэснээр Улаанбаатарт үер, усны гамшгаас үүдэлтэй эрсдэл одоогийн суурьшлын бүсүүдэд эрс буурах боломжтой гэнэ. Тухайлбал, Толгойт Их, бага Наран, Энхтайваны гүүрнээс Энгельсийн гүүр хүртэл, Ханын материал болон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, Дэнжийн 1000, III, IV хороолол, Зайсанд тус тус  үерийн хам гаалалт шинээр барих юм байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ