
Япон улсын Гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийн төвөөс “Улаанбаатар хотын гал унтраах автомашин техник тоног төхөөрөмжийн чадавхийг дээшлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байгаа. Төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулах тендерт Японы “Иточү” корпораци шалгарснаар Онцгой байдлын ерөнхий газар, “Иточү” корпорацийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
Уг төслийн хүрээнд гал унтраах тусгай зориулалтын 22 автомашиныг Онцгой байдлын албанд нийлүүлэх бөгөөд гэрээнд зааснаар энэ сард багтаан Монгол Улсад хүлээлгэн өгөх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ