Хэнтийд “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар ялав
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт АН-аас нэр дэвшсэн “Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатар ялсан нь тодорхой боллоо.
Тус аймгийн Өмнөдэлгэр сумын алсын багийн дүн хүлээгдсэний эцэст тэрээр эрхэм гишүүн Н.Ганбямбаас 72 саналын илүүгээр ялсан нь нэгэнт тодорхой болжээ.
Ийнхүү хоёр мандаттай тус тойрогт дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар хоёр түрүү, үзүүрт үлдэж, эрхэм гишүүнээр сонгогдох болзол хангасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ