
Хатан хаан ll Элизабет хаан ширээнд суусны 60 жилийн ойг тохиолдуулан Букингемын ордонд үнэт эдлэлийн үзэсгэлэн болох ажээ.
Гурван зууны туршид зургаан хаант засаглалыг дамжин хэрэглэгдсэн арван мянга гаруй алмааз эрдэнийн зүйлс тэнд багтана.
Үнэгүй танилцуулж байгаа уг үзэсгэлэнд олон нийтэд анх удаа дэлгэж буй эдлэлүүд ч багтаж байгаа аж. Хатан хаанд өвлөгдөж ирсэн болоод засгийн эрхэнд байх үед нь бэлэг болон ирсэн үнэт эдлэлүүдийг мөн үзүүлэх аж.
Хамгийн их танигдсан нь шуудангийн марк болон зоосон дээрх хатан хааны зурган дээр зүүсэн эдлэл юм.
Тэрхүү эдлэлийг зөвхөн марк, зоосон дээрээс хараад зогсохгүй, жил бүр парламентын нээлтийн үед хатан хаан зүүдэг байна.
Үзэсгэлэнг бямба гаригаас эхлэн нээж долдугаар сарын 8 хүртэл үзүүлнэ. Мөн долдугаар сарын 31-нээс аравдугаар сарын 7 хүртэл дахин гаргах юм байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ