
Европ тивийн эдийн засгийн хямралын асуудлыг шийдэхээр ЕХ-ны 17 удирдагч Брюссельд чуулаад байсан билээ. Харин уг уулзалт өнөөдөр азийн хөрөнгийн бирж дээрх үнийн төвшин огцом өсөхөд хүргэлээ. Урьд урдын чуулгануудын адилаар хөрөнгийн биржид нөлөөлөхүйц хүчтэй шийдвэр гарахгүй гэж хөрөнгө оруулагчид үзэж байсан нь буруу тооцоолсон бололтой.
Япон, Өмнөд Солонгос болон Австралийн харьцуулсан үзүүлэлтүүд бүгд өсөх хандлагатай болжээ.
Японы Никкей 225 индекс 1,1 хувиас 8,972.25 болон өссөн байна.
Өмнөд Солонгосын Коспи 1,1 хувиас 1,838.83, Австралийн S& P/ASX 200 индекс 1,3-аас 4,098 хувь болон өсчээ.
Хонконгийн Хан Сен 1,9 хувиас 19,387.14 хувь болон үсэрсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ