
Ойролцоогоор 40 орчим япон эмэгтэйчүүд өнөөдөр Өмнөд Солонгосын Үндэсний Ассемблейн гадаа цуглалаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Солонгосын хойг болон Хятадын нийт 200 мянга гаруй эмэгтэй удаан хугацааны туршид бэлгийн боолчлолд өртөж байжээ. Тэднийг “цэнгээний газрын хүүхнүүд” гэдгээр нь хүмүүс мэддэг байв.
Өнөөдөр болсон жагсаалын үеэр японы энхтайвныг дэмжигч сайн дурынхан уучлал эрсэн захиа уншиж, толгойгоо бөхийлгөсөн байна. Зарим нь бүр уйлж байлаа. Тэдгээр эмэгтэйчүүд Сөүл, Токио хотуудын хооронд найрсаг харилцаатай болгохоор ажилладаг байгууллагын гишүүд аж.
Өмнөд Солонгосын Засгийн газраас удаан хугацааны доромжлолоо шийдэж өгөхийг шаардаж байсан юм. Харин Японы тал энэ асуудал 1965 онд хоёр орны харилцааг хэвийн болгосон хоёр талын гэрээгээр зохицуулагдсан гэж үзэж байгаа хэвээр байна.
Японы албаныхан хохирогчдоос уучлал эрсэн авч хохирогчид нөхөн олговор авах болон гэмт этгээдүүдэд ял оноохыг хүссэн юм.
Энэ асуудлыг Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн жил шийдэхдээ, энэ талаар шийдэлд хүрэх ямар нэг дипломат арга хэмжээ авахгүй байх нь үндсэн хуулинд харшилна. Энэ асуудлыг хөндөж, Токиод сануулах нь Засгийн газрын чухал үүрэг гэсэн байна.
Токиогоос албан ёсоор нөхөн олговор олголгүйгээр 1995 онд хувийн хандивын сан босгож бэлгийн мөлжлөгт орсон хохирогчдод олгох гэсэн юм. Гэхдээ олонхи цэнгээний газрын хүүхнүүд тус санг эсэргүүцэж, Засгийн газар нь хүлцэл эрэх, мөн Засгийн газраас нөхөн олговор олгохыг шаардсан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ