
УИХ-ын сонгуульд одоогоор дөрвөн суудал аваад байгаа МАХН-МҮАН-ын шудрага ёс эвслээс сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Одоогоор тэд нийт сонгогчдын 20.51 хувийн саналыг аваад байгаа билээ. Тус эвслийнхэн юуны өмнө өөрсдийнхөн нь төлөө саналаа өгсөн нийт сонгогчдодоо баярлаж байгаа хэлсэн юм.
Энэ удаагийн сонгууль булхай луйваргүй болж чадсангүй. Санал тоолох машин, иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гаргаж өгсөн нэрсийн жагсаалтад зөрчил их байсан гэж үзэж байгаа тус эвслийнхэн Сонгуулийн ерөнхий хороонд хандан шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Тодруулбал, машинаар санал тоолох явцад будилан гарсан. Тиймээс саналыг дахин тоолохыг шаардаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ