ЦЕГ сонгуулийн үеийн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ
УИХ болон НИТХ-ын сонгуулийн үеэр хэрхэн ажилласан талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Нийслэлийн болон орон нутгийн цагдаагийн хэлтсээс сонгуулийн санал хураалтын явцад 54 дуудлага ирсний 16 нь худал дуудлага байжээ. Мөн долоон мэдээлэл үнэн эсэх нь тогтоодоогүй. Хэсгийн хороодын ойролцоо согтуу явж байсан дөрвөн хүнийг саатуулсан. 23 гомдлыг шалгаж байгаа бөгөөд гурвыг нь харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Хууль бус сурталчилгаа явуулж байна гэсэн 10 дуудлага ирсний гурвыг нь шалгажээ. Түүнчлэн сонгогчдод бэлэн мөнгө тараасан гэх есөн мэдээлэл ирсний дөрвийг шалган нягталж байна. Бусад нь хуурамч дуудлага байсан байна. Мөн машинаар сонгогч тээвэрлэж, саналыг нь өгүүлж байна гэсэн мэдээлэл зургаа ирсний хоёр нь тодорхойгүй, дөрөв нь хуурамч байсан байна. ЦЕГ-с дуудлагуудын үнэн эсэхийг шалгаж цаг тухай бүрт нь мэдээлэл өгнө гэлээ. Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ