
Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая дахин мэдээлэл хийлээ. Өчигдөр СЕХ 26 тойргоос 21-ийнх нь мэдээллийг нийтэд танилцуулсан. Өчигдрийн байдлаар АН-32.24, МАН-28.38, МАХН-МҮАН-20.51, ИЗН-5,9, 3 дахь хүчин эвсэл-1.36, МНН-1.22, ЭОН-0.74, МУНН-0.53, ИХН-0.51, ЭНН-0.27, МСДН-0.16, ХХН-0.16, ЭХН-0,13 хувийн санал тус тус аваад байсан билээ. Харин өнөөдөр 2436 санал тоолох машины бүх мэдээлэл ирсэн байна. Тойргийн хороодоос СЕХ-ны төв серверт ирсэн мэдээллээр дараахь дүн гарчээ.
Ардчилсан нам 35.32, Монгол ардын нам-31.31, МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл 22.31, Иргэний зориг ногоон нам 5.51, Гуравдагч хүчин эвсэл-1.37, Монголын ногоон нам-1.33, Эх орон нам-0.8. Монголын Уламжлалын нэгдсэн нам-0.58, Иргэний хөдөлгөөний нам-0.56, Эх орончдын нам 0.30, Монголын социал демократ нам-0.18, Хөгжлийн хөтлөлбөр нам 0.18, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 0.15 санал тус тус авсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ