
Жүжигчин Том Круз, Кети Холмс нар таван жилийн гэрлэлтийн эцэст салах гэж байна.
Салах шийдвэрийг 33 настай залуу эхнэр Кети нь гаргасан, энэ шийдвэрт харамсч байна гэж 49 настай Том хэлжээ.
Харин Кети зургаан настай охин Сүригээ ганцаараа асрамжлах эрхийг авахаар бэлдэж байна. Охиныхоо ашиг сонирхолд нийцүүлэхээр Кети үргэлж хичээсээр ирсэн юм.
Одоогоор Исландад киноны зураг авалт хийлгэж байгаа Том Крузын төлөөлөгчийн хэлснээр Круз салалтын шийдвэрт сэтгэл дундуур байгаа ба гурван хүүхэддээ анхаарч байгаа гэнэ.
Нью Йоркын шүүхэд энэ долоо хоногт өргөдөл гаргахдаа Кети “огт эвлэршгүй ялгаатай хүмүүс” гэсэн байлаа.
Тэрээр хууль ёсны асрамжлах эрх болон нөхрөөсөө хүүхэд халамжлах тохиромжтой хэмжээний мөнгө шаардаж байгаа аж.
Хэдийгээр Калифорнийн хуулийн дагуу гэрлэлтийн өмнөх тодорхой гэрээ байгаа боловч, Холмс салах өргөдөлдөө эд хөрөнгөө хуваахыг хүссэн байна.
Хосууд 275 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд ихэнх нь Томын бокс оффисын ашгийн мөнгө юм.
Гэрлэлтийн өмнөх гэрээний дагуу хосууд гэрлэсэн хэвээр байх жил бүр Холмст гурван сая ам.доллар ирэх ба, дээд тал нь 33 сая ам.долларыг 11 жилийн гэрлэлтийн эцэст авах, мөн Калифорни дахь тансаг байшингаа авахаар заасан байна.
Хэрвээ тэдний гэрлэлт 11 жилээс урт хугацаанд үргэлжилвэл Томын 250 сая ам.долларын хөрөнгөний хагас нь Кетид ирэх байжээ.
Гэрээний дагуу, хэрвээ зургаагаас доош жилийн дотор салвал Кетид зөвхөн 15 сая ам.доллар болон 35 сая ам.долларын харш нь ирэх байсан боловч 250 сая ам.долларын хөрөнгө байхад Кети гэрээнд зааснаас ч илүүг нэхэх төлөвтэй байна.
Салах хүсэлтэй байгааг нь Том мэдэхгүй байсан гэж үзэж байгаа юм.
Холливудын эх сурвалжийн мэдээлснээр, хэдэн жил биш юмаа гэхэд хэдэн сарын турш Кети Томтой хийсэн гэрлэлтээсээ болж цөхөрч байгаа. Сүүлийн үед их ядарсан харагдах болсон гэнэ. Ялангуяа хамгийн сүүлд Том Круз “W” сэтгүүлийн нүүрэнд хоёр шаргал үст бүсгүйтэй хамт хагас нүцгэн зогсон зургаа авахуулсныг Кети маш их жигшсэн байна. Түүнийг яагаад олон нийтэд ийм байдалтай харагдах зураг авахуулсныг огт ойлгохгүй байна гэжээ.
Кетитэй ойр байдаг эх сурвалжийн хэлснээр Том түүнд болон гэрлэлтдээ огт санаа тавихгүй байна гэж Кети үзэж байжээ. Хамгийн сүүлд Томын кино зураг авалтынх нь үеэр Кети охинтойгоо хамт гэр бүлийн өдөр хийхээр түүн дээр очсоноос хойш тэд хамт нэг дээвэр дор байхаа больсон юм. Гэрлэлтээсээ болж охиноосоо өөр найзгүй болсон Кети сүүлийн үед Томын Нью Йорк дахь байранд охинтойгоо хоёулхнаа амьдардаг байжээ. Өөрийгөө сатааруулж,зугаацуулахын тулд тэрээр сард 125 мянган ам.доллар үрдэг байв. Гэрлэхээсээ өмнө Томын зургийг ханан дээрээ наадаг байсан бүсгүй нөхөр нь ажлын хэнээтэн, гүн шашинд автсан нэгэн гэдгийг гадарлаагүй биз. Түүнийг ижил хүйстэн, үүнийгээ нуух гэж сүр дуулиантай хурим хийсэн гэж зарим эх сурвалжууд үздэг юм.
Юутай ч энэ гэрлэлтээс болж Кетигийн ямар их цөхөрснийг түүний гэрлэлтийн өмнөх болон одоогийн зургуудийг харьцуулан харахад мэдэх боломжтой билээ.
Тэдний гэрлэлтийн золиос нь зургаан настай охин Сүри нь болж байна.
Ц.Мишээл




СЭТГЭГДЭЛ БИЧИХ