
Япон улсын Саппора хотод зохион байгуулагдсан Азийн Галын байгууллагын дарга нарын холбооны 27 дугаар хуралдаанд Австрали, БНСУ, Сингапур, Тайланд, Малайз, Кувейт, Иран, Монгол зэрэг 16 орны гал, авран хамгаалах байгууллагын удирдлагууд, Японы 47 муж, 127 гал унтраах ангийн удирдлага, нийт 500 орчим төлөөлөгч оролцжээ.
Манай улсаас ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй НОБГ, Дархан-Уул, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага, Онцгой байдлын сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцоод ирсэн байна.
Энэ үеэр "Японы зүүн их газар хөдлөлт”, “Томоохон гамшгийн үеийн гамшгийн удирдлага”, “Өндөр барилгын галын аюулгүй байдал” зэрэг асуудлаар илтгэлүүдийг хэлэлцжээ. Хуралдааны үеэр галын техникийн үзэсгэлэн худалдаа, гамшгийн үед ажиллах үзүүлэх сургууль зохион байгуулагдсан бөгөөд тус сургуульд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хоёр аврагч оролцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ