Цогтцэций сумын иргэдэд гэр олгохоор болжээ
2012-06-30

Өмнөговь аймгийн Цогт-цэций сумын төвд хүчтэй аадар бороо орсны улмаас  нийт 22 өрхийн эд хөрөнгө  усанд урсан, гурван айлын орон гэргүй болсон байна. Мөн хатуу хучилттай  зам, гүүрэнд  эвдрэл гарч, сумын  төвийн нийт  бие  засах  газар, бохир усны  цооног  усанд автаж хальсан  байна. Үүссэн  нөхцөл  байдалтай  уялдуулан  аймгийн  онцгой  комиссын хурлын шийдвэрээр  байгаль, цаг агаарын аюулт  үзэгдлийн улмаас  Цогтцэций сумын төвд гэр оронгүй болсон иргэдэд гэр олгохоор болжээ. Мөн Сэврэй  сумын нутаг “Хоолт” багийн нутаг, “Баян бор нуруу”-ны  баруун үзүүр эрээний нуруунаас  баруун тийш, баруун шандны “Сайн шандны адаг” гэдэг  газрын орчимд зургадугаар сарын 23-нд УАЗ-469  машинтай дөрвөн хүн усанд урссанаас хоёр иргэн нь эсэн мэнд олдож, тус сумын иргэн 40 настай М, найман настай О амь насаа  алдсан. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин