АНУ-д Samsung Galaxy Nexus гар утасны худалдааг хориглов

img

Apple компаниас патентын асуудлаар Samsung компанийн эсрэг гомдол гаргаад байсан юм. Хэрэг шийдвэрлэгдтэл Samsung-ын Galaxy Tab 10.1 таблетыг АНУ-д худалдаалахыг хориглоод байжээ. Тэгвэл Apple компани заргаа авч, Samsung-ийн Galaxy Nexus утсыг АНУ даяар худалдаалахыг хорилоо. Өмнөд Солонгосын электроник үйлдвэрлэлийн аварга корпораци Samsung энэ шийдвэрт маш сэтгэл дундуур байна. Гэхдээ тэд хэрэглэгчдэдээ Galaxy Nexus бүтээгдэхүүнээ хүргэх бүх арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдсэн юм. Хоёр компанийн хооронд зохиогчийн эрхийн асуудлууд байнга гардаг. Apple  компаниас Samsung-ийг бүтээгдэхүүнийх нь дизайн, гадаад байдлыг хуулбарласан гэж буруутгадаг бол Samsung компаниас тэднийг гар утас, таблетыг компьютерт холбох явцыг хуулбарласан гэж үздэг байна. Гэхдээ хоёр компаниуд одоогоор ухаалаг гар утас, таблетын дэлхийн зах зээлд ноёлогчид хэвээр байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ