
"Евро-2012" өнөө шөнө финалын тоглолтоо хийнэ. Тэгвэл хэсгийн болон хагас шигшээгээс хасагдсан шигшээ багуудын дасгалжуулагч нар ажлаасаа татгалзсан мэдэгдэл хийсээр байгаа.
Францын шигшээ багийн дасгалжуулагч Лорен Блан өчигдөр өөрийн ажил, үүргээс татгалзаж буйгаа хэвлэлээр албан ёсоор зарлалаа.
2010 оны ДАШТ-ий дараа Францын шигшээгийн дасгалжуулагч Рэймонд Доменекийн орыг залгамжилсан Лорен Бланкын удирдсан шигшээ "Евро-2012"-т хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан амжилттайгаар энэ тэмцээнийг өндөрлөсөн.
Францчууд хэсгээсээ гараад хүчирхэг испаничуудад хожигдсон юм.
Францын шигшээг Европын аваргын өмнө нэлээн дээгүүр давхиж, юм дуулгана хэмээн хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, хорхойтнууд дүгнэж байсан хэдий ч хэсгээсээ гарсанаас илүү амжилт үзүүлсэнгүй нь ийнхүү Лорен Бланы ажлаа өгч буй шалтгаан болоод байна.
Лорен Блан нь 1983-2003 он хүртэл хөлбөмбөгчийн карьерээ үргэлжлүүлсэн.
Тэрээр 1996 он хүртэл Францын жижиг клубүүдэд, 1996-1997 онд Барселона, 1997-1999 онд Марсель, 1999-2001 онд Интер, 2001-2003 онд Манчестер Юнайтедад тус тус хөлбөмбөгчийн карьерээ үргэлжлүүлж байсан юм. Улмаар 2007-2010 онд Бордог дасгалжуулж эхэлсэн ба 2010-2012 онуудад улсынхаа шигшээгийн дасгалжуулагчаар томилогдсон юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ