
Энэ жилийн автомашин тооллогод 22000 машин хамрагджээ. Авто зам ашигласны төлбөр болон агаар бохирдуулсны төлбөрт 12,1 тэрбум төгрөг хуримтлуулжээ.
Замын санд төвлөрсөн энэ мөнгөөр 23 цэгт зам засвар хийхээр төлөвлөж дуусах хугацааг долдугаар сарын нэгнээр тогтоосон. Төлөвлөгөөнд орсон цэгүүдэд эхнээсээ засварын ажил хийгдэж эхлээд байгаа билээ.
Мөн өргөтгөл болон замын гэрэлтүүлэг тавих ажлыг хийж байна.
Энэ жил орон сууцны хооронд 30 км зам тавьж, 47 газар тэмдэг тэмдэглэгээ тавьсан байна. Ирэх жил замын санд 12,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа тухай хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ