
Хоёр сарын өмнөөс ханш нь унаж эхэлсэн зэсийн үнэ өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын биржид 7354 ам.доллар байна. Энэ сарын 25-нд 7426 ам.долларын хаалтын ханштай байсан зэсийн үнэ огцом доошилжээ.
Манай улсын экспортын 27.8 хувийг зэсийн баяжмал эзэлдэг. Олон улсад ханш нь ийнхүү унасаар байгаа нь манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой.
Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханшийг үндэстэн дамнасан цөөхөн компани тогтоодог.
Хятадад дэлхийн нийт зэсийн 23.6 хувийг баяжуулдаг. Манай улсын зэсийн экспорт урд хөршөөс 100 хувь хамааралтай.
Хэрэв зэсийн үнэ унасаар байх болно. Лондонгийн металлын бирж зэсийн үнэ унасаар байх дүр зураг харагдаж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ