Бангладеш авилгаас болж гурван тэрбум долларын зээлээс хагацлаа

img

Дэлхийн банк Бангладешийн Дака хотыг Ганга мөрөнтэй холбох 6.2 км-ийн урттай  “Padma” гүүрийн төсөлд зориулан олгохоор төлөвлөж байсан зээлээ цуцалжээ. Дэлхийн банкны мэдээлж байгаагаар дээрх зээлийн төслийг цуцалсан явдал нь Бангладешийн авлигын үзүүлэлттэй холбоотой гэжээ. Бангладешийн Засгийн газар ч гэсэн авилгын хэрэгтэй холбоотойгоор уг санхүүжилтийг авч чадаагүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. 2011-2012 оны авилгын үзүүлэлт нь гурван тэрбум ам. долларын зээлээс хагацуулд харамсалтай байгааг ч мэдэгдэлдээ дурьджээ. Дэлхийн банкны авлигатай тэмцэх хорооны мэдээлснээр Дэлхийн банк зээл цуцлах шийдвэр гаргахаас өмнө тус улсын Засгийн газрыг авлига бууруулах талаар  шийдвэртэй алхам хийхийг даалгасан байжээ. Гэвч тус улсын Засгийн газрын зүгээс авлигын эсрэг дорвитой шийдвэр гаргаж чадаагүй улмаас зээлийг цуцалсан байна. Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ