Байгаль хамгаалах эвслийн нэхэмжлэлтэй шүүх хурал болно

img

Нийслэлийн шүүхэд өнөөдөр 09.00 цагаас  Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн нэхэмжлэлтэй ”Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. "Петрочайна Дачин Тамсаг" /Монгол/ ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэж, тус компани нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүйг тогтоож, байгаль орчинд учруулсан 1,356,622,460 төгрөгийг гаргуулж" Матад сумын төсөвт олгохыг даалгасан. Өнгөрсөн сарын 16-нд болох байсан давж заалдах шатны шүүх хурал  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч солигдсон тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй учраас хурлыг хойшилсон юм. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд 15 нүүр бүхий хариу тайлбарыг гаргасан. Үүний дагуу Нийслэлийн шүүхээс тус гомдлыг шийдвэрлэх хурлыг өнөөдөр хэлэлцэнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ