Хятадын статусыг эсэргүүцэн олон зуун хүн жагслаа

img

Британийн колончилолд олон жил байсны эцэст 1997 онд Хятадын захиргаанд шилжсэн  Хонконг улс  “Нэг улс хоёр систем” гэсэн бодлогоор явдаг. Тэгвэл өчигдөр үүнийг эсэргүүцэн олон мянган хүн Хонконгийн гудамжаар жагссан байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар 400 мянган хүн уг эсэргүүцлийн тайван жагсаалд оролцсон гэсэн бол, жагсаалын оргил үед 63 мянган хүн байсан талаар цагдаа нар хэлж байв. Үүнээс хэдэн зуун жагсагчид нь Хонконгд байрлах Хятадын Засгийн газрын төв оффисын гадна эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд саяхан сонгогдсон Хонконгийн шинэ удирдагч болон Бээжин дэх эрх мэдэлтнүүдэд  дургүйцлээ илэрхийлсэн байна. Мөн Хятадын захиргаанд шилжсэний дараагаар бий болсон Хонконгийн бичил үндсэн хуульд тооцогддог “Суурь хууль”-ийн хуулбаруудыг өөр бүлэг жагсагчид шатаасан байна. Энэхүү хуулинд “Нэг улс хоёр систем” буюу Хятадын захиргаанд байх ч социалист биш капиталист дэглэмтэй хэвээрээ байх, мөн Хятадын захиргаан дахь тусгай бүс гэж заасан байдаг юм. Бээжингээс хонконгчуудыг 2017 он гэхэд өөрийн удирдагчийг, 2020 он гэхэд хууль тогтоох байгууллагын бүх гишүүдээ сонгож болно гэж амласан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ