“Цэвэр цусны” грекчүүдэд зориулсан хүнсний дэлгүүр үүдээ нээжээ

img

Грекийн баруун жигүүрийн нео-наци нам болох Алтан эхлэл нам өчигдөр нэгэн буяны хүнсний дэлгүүр нээжээ. Энэ нь цус болон үндэс угсаагаараа Грек хүмүүст л үйлчлэх бөгөөд эдийн засгийн хямралын үед олон хүүхэдтэй, ажилгүй, бага цалинтай болон хоол хүнсээ авах чадваргүй хүмүүст туслах зорилготой аж. Баруун жигүүрийн парламентын гишүүн Илиас Панагиотарос хэлэхдээ “Грекийн иргэний үнэмлэхтэй олон янзын хүмүүс бий учир бид зөвхөн цус болон үндэс угсааны хувьд Грек хүмүүст үйлчилнэ” гэсэн юм. Мөн тэрээр бага цалинтай, цагаач ажилчдыг грекчүүдийн ажлын байрнаас хумсалж байгаа буруутгасан байна. Тус хүнсний дэлгүүр нь Афины ядуучууд ихтэй хэсэг болох Ано Лиосиад байрлаж байгаа аж.   Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ