Есөн гишүүний саналыг байнгын хороогоор хэлэлцэнэ

img

УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсантай холбогдуулах саналыг  УИХ-аар хэлэлцэх эсэхийг УИХ-ын  Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодрууллаа. -УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан албан бичгийг хэрхэн шийдэхээр болсон бэ? -Ерөнхий сайдыг огцруулах тухай саналаа УИХ-ын нэр бүхий есөн гишүүн өчигдөр албан бичгээр илэрхийлсэн. УИХ-ын дарга албан тооттой танилцаад Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод шилжүүлж хуулийн дагуу авч үзэх чиглэл өгсөн. Өнөөдөр хуралдах УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар саналыг хэдийд хэлэлцэх талаар ярилцах байх. Тэгэхээр байнгын хороод хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу асуудлыг авч үзэх байх гэж бодож байна. -Гишүүдийн гаргасан саналын хууль зүйн үндэслэлийн талаар та юу хэлэх вэ? -Үндсэн хуульд “Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Харин Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах талаар Үндсэн хуульд тодорхой заагаагүй байдаг. УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах” тухай заалтыг үндэслэн гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуудлыг тавьж буйгаа албан тоотдоо дурдсан байгаа. Гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд санал гаргах нь гишүүдийн эрхийн асуудал. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулна гэдэг нь Засгийн газрыг огцруулна гэдэгтэй хууль зүйн хувьд дүйж байгаа ойлголт болохыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд заасныг анхаарч үзэх ёстой байх. Иймээс гишүүдийн энэхүү саналыг хэрхэн шийдвэрлэхийг байнгын хороо шийднэ. -Та хуульч хүний хувьд гишүүдийн энэ саналын талаар ямар байр суурьтай байгаа вэ? -Энэ талаар би өчигдөр хэвлэлийнхний асуултад товч хариулсан. Гэхдээ өнөөдрийн хэвлэлүүдэд өөр өөр байдлаар гарсан байна лээ. Би хуульчийн хувьд Үндсэн хуулийн хүрээнд ийм боломж байгааг олж харахгүй байгаагаа л хэлсэн. Түүнээс биш саналыг хэлэлцэх боломжгүй, эсхүл хүлээж авахгүй гэж хэлээгүй. Тэгж хэлэх боломж ч байхгүй. Ер нь энэ саналын тухайд олон нийтийн дунд янз бүрийн байр суурь байх шиг байна. Хэлэлцэх боломжгүй гэж үзэж байгаа хэсэг байхад бас хэлэлцэхэд болохгүй юмгүй гэсэн нэг хэсэг ч байгаа бол ер нь хэлэлцээд энэ асуудал зөв, буруу эсэхийг ялгаад цаашдаа зөв жишиг тогтоож нэг тийш нь хариулт өгөх ёстой гэж үзэж байгаа нэсэг ч бас байгаа нь ажиглагдаж байна. Хэрхэн шийдвэрлэхийг байнгын хороо шийдэх байх. Ингэж тэгж шийднэ гэж урьдчилан хэлэх боломжгүй. Цаашдаа ийм асуудлыг хэрхэн шийдэх жишиг эндээс тогтох байх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash muu nairuulsan jujig bailaa
2011-10-23
сү Батболдыг ерөнхий сайд болсноос хойш MCS-тэй хамтарч хагартлаа луйвардаж, фридланд даварлаа.хээл хахууль хариуцлагй бдал даамжирлаа, сонгуулиас өмнө эх орны баялаг маань дуусахад ойртоло
2011-10-23
Луйварчин ерөнхий сайдтай Монгол улс яаж хөгжих юм бэ.
2011-10-23
ukrainiiii timoshenko yav uls orondooo ashigui aldagdaltai geree hiileee geedl 7 jiliin yl avch baidag harin mongold ooor ymaaa ene muu hu nam ardchilsan nam 2 ooos salah tsagn boljeee ard tumen mine 3 dagch huchi hergtei bna shuu
2011-10-22
Аймхай Батболдоос салбал таарна. Нам баллаад хаялаа
2011-10-22
Энэ засгийн газар гол нь огцрох огцрохгүйдээ биш, хамгийн гол нь буруу зүйл хийсэн бол албан тушаалаасаа бүүх хэрэгтэй. Ингээд өөхшүүлээд байж болохгүй.
2011-10-22
хар отгоогоо бодооч
2011-10-22
Ene hegiin yrbagz zasgiin gazraa hyrdan ogzryylaaz yalangya Batboldiig hyrdan ogzryyl Eh hyrliin gihsuudee esun gihsuud eh ornoosoo yrbaalui humuus hsuu ,Kaddafi bol eh ornoosoo yrbaalui shuu;
2011-10-21
Батболд одоо юундаа хоргодоод байгаа юм.Гадаадын гар хөлийг ард Каддафи шиг болгоно шүү.Гэхдээ Каддафи эх орноосоо Батболд шиг урваагүй л дээ.Их маяглаж байж олон хүн хэлмэгдүүлэх гээгүй бол бууж өгсөн дээр дээ.өдрөөс өдөрт ял хүндэрч байна даа.Гэр бүлээ бодооч.
2011-10-21
AMIGUI ALBAT bol MAGNAISUREN
2011-10-21
С.Баярын доод дох хүн нь бол Ш.Батхүү мөн В.В.Путин
2011-10-21
С.Баярын доод дох нь бол Ш.Батхүү мөн В.В.Путин
2011-10-21
хариуцлагын тогтолцоо алдагдсан монголын нийгэмд өнөөгийн үндсэн хууль хэр үйлчилдгийг харах цаг болжээ. Гадны нэгэн компанид ерөнхий сайд нь худалдагдаад эх орныхоо эсрэг мэдэгдэл гаргачаад халуун хөнжил дотроо хөлөө жийгээд халуун цай оочсон шигээ сууж байгаа ерөнхий сайдаа УИХ-ын гишүүд нь яаж арга хэмжээ авах вэ гээд гүйлдэж байдаг улс оронг ямар тогтолцоотой улс орон гэх вэ. Зурагтаар өөрийгөө хараад эд намайг яагаад ч огцоруулж чадахгүй гээд дэрэн доороосоо ҮНДСЭН ХУУЛЬ хэмээх нэг ном гаргаж ирээд илээд сууж байгаа байх л даа.
2011-10-21
Бүрэн эрхт бүгд найрамдах улсын УИХ хүч чадлаа харуулах цаг нэгэнт болсон байна. Арай ч дээ нэг муу намын даргыг дийлэхгүй УИХ гэж байдгиймуу. Наад урвагч ерөнхий сайдаа огцоруулж хариуцлага тооцож чадахгүй юм бол УИХ өөрөө тарах ёстой
2011-10-21
УИХ-ын гишүүд минь та нар шал худлаа цаасан малгай өмссөн эрх эдэлдэг юм байна. Дэггүй бөгөөд бүүр эх орныхоо эрх ашгийн эсрэг зогсож байгаа ийм тод үйлдэлтэй засгийн газар та нарын дээр чинь байгаа юм биш үү. Наад хөгийн Үндсэн хууль чинь ийм л байна даа
2011-10-21
ийм ойлгомжтой асуудал дээр хариуцлага тооцохгүй өнгөрвөл монголд дарангуйллын буюу хэт дур зоргоороо аашилдаг засгийн газрын жижиг тогтох болчоод байна эрхэм байнгын хороодын гишүүдээ. Барын зулзагыг бага дээр нь гэдэг.
2011-10-21
20 байсан чинь 9үүлээ болчихож. бусад 11 нь хаачиваа. С.Баярын буултаас айжээ.
2011-10-21
тэнэг хууль ч ингэж эрх зүйн дутуу дульмаг Үндсэн хууль гартаа бариад сууж байх байх даа. Гэтэл бодит нөхцөл дээр бол ерөнхий сайд хангалттай алдаа хийчээд байна шүү дээ. Түүнд ямар хууль үйлчлэх болж байнаа тэгээд. Энэ хүний ярьж байгаа баримталж байгаа хууль хоёр үнэхээр монголын ардчиллыг нухчин дарах баримт юм. Хууль тогтоох төрхийн эрх мэдлийн дээд хязгаар болох УИХ гүйцэтгэх эрх мэдэл бүхий засгийн газартаа хариуцлага тооцох эрх зүйн механизм алга байгааг энэ явдал тов тод харууллаа.
2011-10-21
монгол улсын үндсэн хууль хэр зэрэг цоорхойтой вэ гэдгийг харуулж байна. Үндсэн хуулинд асар их засвар хийж нэмэлт оруулахгүй бол энэ үндсэн хуулиар монголд хэзээ ч ардчилал бүрэн утгаараа явахгүй ээ. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиа дээдлэх түүнийг зөрчвөл хариуцлага хэрхэн тооцох талаар сов сохор хууль болсон. Өнөөгийн эрин цагт оршиж буй залуус бид өвгөдийн дутуу дульмаг явцгүй бэлэг тэмдгийн чанартай үндсэн хуулийг эрс эсэргүүцэж шинэчлэхийг шаардаж байна. Эн хуулиар ард түмэнд ямарч эрх өгөгдсөнгүй. Харин эрх мэдэлтэн дарга удирдагчидыг яаж л бол яаж туйлж идэж ууж гэмт хэрэг үйлдсэн ч халдхааргүй дархан эрх олгосон хууль. Жишээ нь Өнөөдөр төгс утгаараа эх орноо худалдсан ерөнхий сайдад хариуцлага тооцох эрх зүйн заалт алга л байгаа нь харагдаад байгаа биз дээ
2011-10-21