
Өнөөдөр дэлхийн цаг нэг секундээр урагшилна хэмээн Стандартчилал, хэмжилзүйн газраас мэдээллээ. Учир нь судалгаагаар дэлхийн бөмбөрцгийн цагийн зөрүүний дундаж нь нарны цагаас 16 минутаар зөрдөг болох нь тогтоогджээ.
Иймээс зөрүү нь +0.9 секундээс их болоод ирэхээр түүнийг нь залруулж гринвичийн цаг буюу одоо бидний хэрэглэж буй цагийг нэг секундээр нэмж залруулах шаардлагатай болдог аж. Харин өнөөдөр 23.59 цаг, 59 минут болоход автоматаар 00.00 цаг болох юм байна.
Монголд 1980, 1988, 1990-1994, 1996, 1997, 1999, 2006, 2009 онд ингэж залруулж байжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ