Колумбын галт уул онцгой байдал зарлахад хүргэжээ

img

Хоёр сая жилийн өмнөөс идэвхтэй байсаар ирсэн колумбийн Невадо дель Руис галт уул уугин, утаа нурам гарснаас уулын ойролцоох газруудад албаныхан урьдчилан сэргийлж, нүүлгэн шилжүүлэлт хийх захирамж өгсөн байна. Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос галт уулын ойр амьдардаг иргэдэд онцгой байдлын зааврыг дагахыг сануулсан байна. Хамгийн аюултай бүсээс хоёр мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Гэхдээ галт уулын идэвхтэй байдал буурч байгааг Үндэсний Гамшгийн удирдлагын агентлагийн дарга Карлос Иван Маркез бямба гаригийн орой хэлжээ.“Өглөөний 7 цаг гэхэд бид онцгой байдлын түгшүүрийг дунд зэргийн түгшүүрийн байдалд шилжүүлсэн. Маниселес нисэх буудлаас бусад бүх буудлууд хэвийн үйл ажиллагаандаа орсон” хэмээн нэмж хэллээ. Галт уулын утаа, хийн түвшин энэ жилийн эхнээс нэмэгдэж эхэлсэн юм. 1985 онд сүүлийн удаа томоохон дэлбэрэлт болж, 25 мянган хүн нас барсан билээ. Тэр үед Засгийн газар, эрдэмтдийн өгсөн сэрэмжлүүлэгт хариу арга хэмжээ аваагүй хэмээн буруутгагдаж байсан юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ