
ОХУ-ын Красноярск хотод өнгөрсөн сарын 28-нд нээлтээ хийсэн олон улсын хөгжмийн III их наадам үргэлжилж байна. Хэдийгээр хөгжмийн наадам хэмээн онцолсон ч тус наадамд, зураачид, кино найруулагчид, бүжигчид, театрын болон гар урлалын мастерууд зэрэг 19 орны 500 гаруй уран бүтээлчид оролцож байгаа юм.
Уг наадмын нэг онцлог нь Красноярскийн дуурь, бүжгийн театрт нээлтээ хийсэн “Садко” дуурь байсан юм. Уг дуурийг Монгол, Солонгосын дуурийн дуучид үзэгчдэд толилуулжээ.Тодруулбал, анхны бөгөөд сүүлийн удаа тоглогдсон “Садко”-д монголын дуучин Б.Алтанхуяг, Э.Амартүвшин, Өмнөд Солонгосын дуучин О Кен Сик нар дуулж олны хүртээл болгосон аж. Тэд өөрсдийн дуу, хоолойн өнгөөрөө гадаадын дуучид болон Красноярскийн үзэгч олны талархлыг хүлээсэн байна. Садкогийн дүрд Их театрын гоцлол дуучин ОХУ-ын гавьяат жүжигчин Михаил Губскийн дуулсан байна. Дашрамд дурдахад, Красноярскийн дуурийн театрт өчигдөр тоглогдсон “Чио Чио Сан” дуурьт Японы нэрт дуучин Юрико Нонага болон манай улсын дуурийн дуучин Р.Доржхорлоо тогложээ. Наадам маргааш өндөрлөх юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ