Шууд.мн вэбсайт Ассошиэйтед Пресс агентлагтай албан ёсны гэрээтэй ажиллаж эхэллээ
Шууд.мн сайт нь Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээллийг албан ёсоор нийтлэх эрхтэй боллоо.
АНУ-д 1846 онд байгуулагдсан цагаас хойш гурван зууныг дамнан үйл ажиллагаагаа явуулсаар буй Ассошиэтед Пресс агентлаг нь олон улсад нэр хүндтэй томоохон хэвлэл мэдээллийн агентлаг билээ.
Тус агентлагийн мэдээ, мэдээллийг манай вэбсайт ийнхүү албан ёсны зөвшөөрөлтэйгөөр уншигч та бүхэндээ хүргэж эх сурвалж болон логог хавсаргах эрхтэй болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ