Төрийн өмчийн хороо хуралдлаа

img

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан болж 19 асуудал хэлэлцэж 17 тогтоолыг баталсан байна. “Эрдэнэ зам” ТӨХК-ийн  нийт хувьцааг худалдах худалдан авах гэрээний төслийн тухай, Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай, “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай асуудлыг  хэлэлцжээ.  “МИАТ” ТӨХК-д  автомашин худалдан авах зөвшөөрлийг олгосон байна. Архивын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт автомашин актлаж, сэлбэгээр ашиглах зөвшөөрлийг олгожээ. Мөн “Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци”-д үндсэн хөрөнгө худалдан авах, Дархан-Уул аймгийн “Мэргэжлийн хяналтын газар”, Дорнод аймгийн Цөм сүргийн үржлийн газар, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт автомашин худалдах зөвшөөрлийг,  Дорнод аймгийн “Шаталсан сургалттай техник технологийн сургууль”, ЕТГ, ЗГХЭГ, ТЗҮААЭГ, Увс аймгийн шүүх, Завхан аймгийн татварын хэлтэст үндсэн хөрөнгийг худалдах,  актлах, сэлбэгээр ашиглах, данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг олгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wtf
2011-10-24