Азийн хөрөнгийн бирж дээр өсөлт харагдлаа

img

Европын удирдагчид өрийн хямралд өртсөн зарим улсууд болон банкнуудад туслах арга замыг хэлэлцсэний дараагаар, өнөөдрөөс азийн хөрөнгийн бирж өслөө. Европын бүсийн гурав болон дөрөв дэх томоохон эдийн засагтай орнууд болох Итали, Испаний өрийн хэмжээг бууруулах шийдэлд өнгөрөгч баасан гаригт хүрсэн юм. Солонгосын КОСПИ индекс 8.80-аар нэмэгдэж 1,862.81 хүрсэн байна. Токио мөн бага зэрэг өсч, Никкей 225 индекс 23,09-өөр өсөн 9,029.87 хүрчээ. Тайваны бирж өнөөдөр нээгдсэнээсээ хойш 30-аар өсч 7326.6 болсон байна. Харин Хонконгод тус улсыг Их Британиас Бээжинд шилжүүлэн өгсний 15 жилийн ойг тэмдэглэн бирж хаалттай байлаа. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ