Лондонгийн олимп “Nike”-ийн орлогыг нэмэгдүүллээ

img

Дэлхийд алдартай “Nike” брэндийг эзэмшигч компанийн орлого нэмэгдэж 354 сая еврод хүрчээ. Орлогын өсөлттэйгээ холбогдуулж ажилчдын тоо болон үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий эдээ нэмсэн байна. Спорт брэндийн  ашиг  өссөн нь Евро 2012 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон Лондоны  Олимптой холбоотой юм байна. Дэлхийн спорт хувцас үйлдвэрлэгч хамгийн том компани  татварын хэмжээ болоод бүтцийн шинэчлэлдээ нилээд анхаарал хандуулж байна. Гэвч компанийн ашгийн өсөлт удаан хугацаагаар үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй бөгөөд спортын их наадам дууссаны  дараа зогсож магадгүй “Nike”-ийн бараа бүтээгдэхүүний худалдаа өссөний дараа тус компанийн хувьцаа 10 хувиар  өссөн байна. Компанийн  зүгээс энэ жилийн орлого өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 12 хувиар буюу 647 тэрбум ам долларт хүрсэн гэж мэдээллээ. Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ