Итгэлт хам­бын нэрэмжит наадамд манай улсын уран бүтээлчид тэргүүллээ

img

ОХУ-ын Буриадын Засгийн газар  Дашдорж Итгэлов буюу  Итгэлт хам­бын нэрэмжит наадмыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.  Энэ наадмыг Итгэлт хамбын мэндэлсний 160 жилийн ой, бясалгаж эхэлсний 85 жилийн ойд зориулж зохион байгуулсан ажээ. Буриадууд Итгэлт хамбадаа зориулан 10 төрлийн эрдэнэсээр өргөл өргөсөн байна Гэхдээ энэ нь алт мөнгө  биш харин урлаг, уран зохиолын 10 нандин бүтээл буюу "10 эрдэнийн өргөл"-ийг түүнд зориулсан  байна. Ир­сэн бүтээлүүдийг гурван номинацид 10 төрлөөр үнэлжээ. Энэхүү наадамд Монгол Улсын уран бүтээлчид тэргүүн байрыг эзэлсэн байна. Тодруулбал, Монгол Улсаа төлөөлж оролцсон “Будда” продакшны захирал Ц.Гүрсэдийн шүлэг, Хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрийн аялгуу,  СТА,Улаанбаатар чуулгын дуучин Д.Ариунбаатарын дуулсан шинэ уран бүтээл Итгэлт хамбад зориулсан "Гурван цагийг эрхшээгч" дуу тэргүүн байр эзэлжээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ