Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
Нийслэлийн Налайх дүүргийн V хорооны нутаг зусаж байгаа Д-гийн хотонд халдварт боом өвчин гараад байгаа билээ.
Тиймээс тус дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа. Өнгөрсөн хоногт хорио цээрийн голомтын бүсэд байгаа 1205 малд дүүргийн Мал эмнэлгийн эмч нар үзлэг тандалт, хийхэд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Мөн гурван хот айлын 42000 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, Улаанбаатар-Багануурын чиглэл, Налайх, Тэрэлжийн автозамаар зорчиж байгаа нийт 2046 тээврийн хэрэгсэлд ариутгал хийжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ