
Энэтхэгийн зуны борооны улирал 6–9-р сард болдог бөгөөд энэ үеэр нийт борооны 80 хувь ордог гэж үздэг. Гэхдээ бороотой холбоотой ган болон үерийг урьдчилан мэдэх ажил одоо ч нарийвчлалтай биш байна.
Бороо орохгүй удвал ган болж, энэтхэгийн 235 сая фермерүүдэд ихээхэн хохирол учруулдаг юм.
Тиймээс Энэтхэг улс Их Британи болон АНУ-д үйлдвэрлэгдсэн компьютерүүд болон шинэ мэдээллүүд ашиглан баруун өмнөд зүгийн борооны улирлын явцыг олж мэдэх, ойлгох, урьдчилан хэлж чаддаг болох ажиллагааг явуулахаар 75 сая ам.долларыг төсөвлөөд байна.
“Энэ нь Засгийн газрын ирэх таван жилийн гол зорилт” хэмээн цаг уур судлалын албаны ажилтан Шайлеш Наяак хэлсэн юм.
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ