ЕАБХАБ-ын хуралдаанд Монголын холбогдолтой асуудлаар мэдээлэв

img

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Азийн түнш орнуудын бүлгийн ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гаригт болжээ. Хуралдаанаар тус байгууллагын энэ жилийн дарга Ирланд улсын байнгын төлөөлөгч Оин О'Лири зургадугаар сарын эхээр Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дүнгийн талаар товч мэдээлэл хийсэн байна. Тэрээр айлчлалын дүнг энэ сард багтаан байнгын зөвлөлд танилцуулж улмаар Монгол улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах бодолтой байгаагаа мэдэгджээ.

 Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ