
Анх 2001 онд зохиогдож байсан энэхүү шагнал гардуулах үйл ажиллагааг Black Entertainment Television зохион байгуулдаг билээ. Жил бүр өнгөт арьст америкчуудаас тухайн жилийн урлаг, спортын шилдгүүдийг зарладаг энэхүү үйл ажиллагаа өнөөдөр Лос-Анжелост боллоо.
Шагнал гардуулах ёслолын бүх удаагийн арга хэмжээг тооцон хамгийн олон нэр дэвшсэн алдартнаар үзэсгэлэнт Бейонсе тодорчээ. Тэрээр нийт 31 удаа нэр дэвшсэн байна. Харин түүний нөхөр ЖейЗи удаалжээ.
Хамгийн олон шагналын эзнээр Крис Браун 11 шагнал авснаар тодорсон байх юм. Бейонсе 9 шагналаар удаалсан байна.

Энэ жилийн шагнал авсан алдартнуудыг та бүхэнд танилцуулъя.
Шилдэг хамтлаг: The Throne (Kanye West & Jay-Z)
Шилдэг эрэгтэй жүжигчин: Кевин Харт
Шилдэг шинэ уран бүтээлч: Big Sean
Шилдэг эрэгтэй R&B дуучин: Крис Браун
Шилдэг эмэгтэй R&B дуучин: Бейонсе
Шилдэг эмэгтэй хип хоп дуучин: Ники Минаж
Шилдэг госпел дуучин: Иоланда Адамс
Шилдэг хамтын ажиллагаа: Wale ft. Miguel
Шилдэг клип: “Otis,” The Throne (Kanye West & Jay-Z)
BET Хүмүүнлэгийн шагнал: Al Sharpton
Үзэгчдийн сонголт шагнал: Mindless Behavior
Шилдэг клипний найруулагч: Бейонсе, Алан Фергусон
AOL Fandemonium Шагнал: Крис Браун
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ