Тироназаурус Батаарыг Монголд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарлаа

img

АНУ-ын Даллас хотын шүүх Монголоос олдсон болох нь батлагдсан Тиранозаурус Батаарыг эх оронд нь шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Улмаар энэ сарын 22-нд Нью-Йорк хотын Кюинс дүүрэг дэх агуулахын байранд хадгалагдаж байгаа олдворыг  АНУ-ын Засгийн газар хамгаалалтанд авсан байна. Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Тироназаурус Батаарыг удахгүй эх оронд нь авчрахаар болжээ. Шүүх хуралд Монголыг төлөөлж АНУ-ын хуульч Роберт Пайнтер болон палеонтологич М.Болорцэцэг нар оролцсон аж. Манай талаас 1921 оноос хойшхи бүх Үндсэн хууль, эрүүгийн хуулийг АНУ-ын шүүх рүү явуулсан байна. Ингэснээр 1924 оноос хойшхи хуулиудад “Ийм олдворууд төрийн өмч бөгөөд ард түмний хамгаалалтад байна” гэсэн заалтууд байгаа нь олдворыг Монголын хуулийг зөрчиж гаргасан, АНУ-руу хууль бусаар зарах гэж байсныг нотолж байгаа билээ. Дашрамд дурдахад ийм төрлийн хууль бус аргаар урьд нь динозаврын ясыг гаргаж байсан юм байна. Манай улсад нийт 80 гаруй төрлийн динозавр байсан гэнэ.   Э.Сувд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ashguidee. huurhii min. LIKE :))
2012-07-03
pp:
Нью Йоркийн Байгалийн Түүхийн Музейд байгаа манай ноцолдож буй 2 үлэг гүрвэлийн ясийг буцаах болсоон аль 1995 онд ачуулсан 17 жил эх орноо санаад уйлж байгаа тэдгээр амьтад!!
2012-07-03
Tanii ur huuhduud chini taniigaa bayrlan talarhan huleen awch baina. Tur uls maani tuwshin baij, tumen olon tani amgalan, hun shig amidarah udur irj baigaad tuiliin ih bayrtai baina daa.
2012-07-02
chinggis-udgan.blogspot.com:
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР Тэнгэр заяат Монгорын Газар ивээлт Үнхэрийн Хөх тамгат хүй хамгаалагч Хөх Монголын хаан би Хүн биенд төрөлгүй Хий сүнсэндээ хувилан Эмээлээ элгэндээ авсан Эх өлгийдөө эргэн ирлээ.
2012-07-02