
Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцох Монголын баг, тамирчдын эхний хэсэг байт харваа, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзжээ.
Олимпийн наадамд өрсөлдөх тамирчдын эхний хэсэг өнөөдөр эх орноосоо мордох бөгөөд Олимпийн хотхоноос холгүй байрлах Сарри мужид бэлтгэлээ базаах ажээ. Байт харвааны төрөлд хүч үзэх ОУ-ын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нарын тэмцээн нээлтийн өдөр буюу долдугаар сарын 27-нд эхлэх бол хөнгөн атлетикийн марафоны төрөлд хурд сорих ОУХМ Л.Отгонбаяр наймдугаар сарын 5-нд, Монгол Улсын гавъяат тамирчин Б.Сэр-Од хаалтын өдөр буюу найдугаар сарын 12-нд уралдана.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ