Францын монголчууд наадамдаа бэлдэж байна

img

Хүннү гүрний 2221 , Их М0нгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн үндэсний их баяр наадмыг Франц дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд наадмын бэлтгэл бүрэн хангагджээ. Наадам Парисын ойролцоох Домон /12 rue de Paris 95330 Domont / хотноо болох юм. Франц улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчууд энэ жилийн наадам 2012 оны 7 сарын 7-ны  09:00 цаг буюу билэгт сайн цаг дор эхлэх юм. Наадмын хөтөлбөрт хүндэтгэлийн нээлт, туг залах ёслол, ардын урлаг, үндэсний дуу хөгжим, хүчит бөхийн барилдаан, олс таталт, шагайн харваа, “дааганы уралдаан” (хүүхдийн),  дэмбээний тэмцээн багтжээ. Энэ жилийн наадмаар “Айзам” хамтлаг ая дуугаа өргөх болсон нь нэгэн сюрприз болсон байна. Мөн хүчит бөхийн барилдааны бай шагнал эрс нэмэгдсэнийг тус наадмын зохион байгуулах комисс мэдээлээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайхан наадаарай ахан дүүс ээ
2012-07-03