
Домогт Майкл Жорданы хүү Маркус Жордан цагдаагийн газарт баривчлагдсан нь хэвлэлийнхний анхааралд өртжээ.
22 настай Маркус Жордан нь Омахо хотноо нэгэн зочид буудлын үүдэнд цагдаа нарын тавьсан шаардлагыг үл тоон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх шалтгаанаар баривчлагдсан байна.
Тэрбээр ням гаригийн үүрээр хоёр эмэгтэйтэй чанга дуугаар муудалцаж байсан гэнэ.
Маркус Жордан домогт эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож улмаар аварга болоод байгаа юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ