
Дэлхийн нисэх онгоцны үйлдвэрлэлд ноёлох зорилгоор Европын нисэх хүчний үйлдвэрлэлийн аварга Airbus компани АНУ дахь анхны угсралтын үйлдвэрээ барихаа зарлалаа. Энэ нь Boeing компанитай хийж буй өрсөлдөөнд тодорхой алхам болсон юм.
Тэдний мэдэгдсэнээр уг үйлдвэрийг босгоход 600 сая ам.доллар шаардлагатай бөгөөд мянган хүний ажлын байр бий болох гэнэ. Дээд хүчин чадлаараа 2017 онд үйлдвэрлэж эхлэхэд сард дөрвөн онгоц хийх юм.
Зөвхөн америкийн хэрэглэгчдэдээ нийлүүлэх учир экспорт яригдахгүй гэлээ.
Франц Германы хамтарсан менежменттэй уг компани европын хэд хэдэн орнуудад үйлдвэртэй, цаашдаа Хятад, Энэтхэг, АНУ-д зах зээлээ тэлэх хүсэлтэй байгаа юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ