Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

img

Энэ он гарснаас хойш усны осол, үерийн аюулын тохиолдол 13 аймгийн 25 суманд 25 удаа, нийслэлийн гурван дүүрэгт таван удаа гарч 11 хүүхэд, 25 том хүн осолджээ. Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас голуудын усны түвшин огцом нэмэгдсэн, их халалтын улмаас  иргэд сэрүүцэх зорилгоор гол, усанд орохдоо аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, хамт олон, найз нөхдөөрөө аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байж, учирч болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг дээрх тоо баримт сануулж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Албан хаагчид нь маш хүнд нөхцөлд амь дүйн ажиллаж байхад яаж ингэж чадаж байна аа.Шалгаад үнэн зөвийг нь ялгадаг газар Монгол улсад байн уу?
2012-07-03
avragch:
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нь: -2008 оноос хойш тендер зарлалгүйгээр бараа, үйлчилгээг худалдан авсан, Улсын нөөцийн газрын даргатайгаа нийлж хуйвалдан импортоор оруулж ирсэн буудайг дотоодын аж ахуйн нэгжийн тарьсан будаа хэмээн Засгийн газрыг хуурч онц их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан. Авлигатай тэмцэх газар энэ үрийн будааны асуудалтай Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханыг холбогдуулан түүнд Эрүүгийн хуулийн 148.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ их хэмжээний чанаргүй үрийн будааг худалдан авахыг зөвшөөрч гэрээ байгуулан мөнгийг нь шилжүүлэх тушаал гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр уг хэрэгт холбогдох ёстой гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газраас Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай албан бичгийг 2009 оны 7 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл албан тушаалаас нь түдгэлзүүлээгүй байгаа нь Ц.Амгаланбаяр өөрөө уг хэрэгт холбоотой болохыг нотолж байна. -Түүнчлэн Ц.Амгаланбаяр нь өөрийн гэмт үйлдлээ нуухын тулд 2008-2010 онуудад жил бүр 10-12 хүнийг Хайнаньд 7-10 хоног, 2011 онд 26 хүнийг Сингапур, Малайзад 7 хоног төсвийн мөнгөөр аялуулсан байна. Зөвхөн энэ жилийн аяллын зардалд гэхэд 78000 доллар буюу 103 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн байна. Энэ нь төсвийн мөнгөөр хөлжиж байгаа өөрийнхөө булхайг бага боловч нам дарж байхын тулд бусдыг харж үзсэн болох дүр эсгэж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Ийм гэмт хэрэгтэн бол генерал цол зүүх эрхгүй гэж үзэж байна. Түүнчлэн Ц.Амгаланбаяр хөрөнгө идэж байгаагийн бас нэг жишээ бол Зайсангийн болон Жаргалантын аманд барьсан түүний 2 хаус юм. -Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа салбар, нэгжийг Засгийн газрын шийдвэрээр нутаг дэвсгэр, байгаль цаг уурын нөхцөл байдлыг харгалзан байгуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2004 оны 51 дүгээр тогтоолоороо аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийг байгуулсан. Гэтэл Засгийн газар энэхүү тогтоолдоо өөрчлөлт оруулаагүй байхад Онцгой байдлын ерөнхий газрын дарга дур мэдэн 2ОО8 оны 282 дугаар тушаалаараа Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын хэлтсүүдийг Онцгой байдлын газар, 2008 оны 347 дугаар тушаалаараа Хэнтий аймгийн Онцгой байдлын хэлтсийг Онцгой байдлын газар, 2008 оны 578 дугаар тушаалаараа Булган, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтсүүдийг Онцгой байдлын газар болгон өөрчилж, Онцгой байдлын автобааз, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгон, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах анги зэргийг шинээр байгуулан Засгийн газрын эдлэх эрхийг эдэлж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Хууль бус шийдвэрээр байгуулагдсан байгууллагуудын зардлыг төрөөс санхүүжүүлж төсвийн хуулийг ноцтой зөрчиж байгаа. -Онцгой байдлын ерөнхий газрын болон түүний харъяа нэгжийн хөрөнгө, мөнгөний эрх мэдэл бүхий албан тушаалд өмнө нь онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаагүй өөрийн найз нөхдийг томилсон байна. Тухайлбал, Ц.Амгаланбаяр нь Д.Батсайхан, Ч.Даваа, Ө.Гантулга, Ж.Лувсандэмбэрэл нарыг цагдаагийн байгууллагаас дагуулж ирэн ямарч сонгон шалгаруулалт, шалгалтгүйгээр Д.Батсайханыг Улсын нөөцийн газрын даргаар, Ч.Давааг Орхон аймгийн онцгой байдлын хэлтсийн даргаар, Ж.Лувсандэмбэрэлийг хуулийн зөвлөхөөр, өөрийн жолооч Ө.Гантулгыг Автобаазын даргаар томилсон. Түүнчлэн А.Ганбаатар, н.Энх-Амар, н.Батсайхан, М.Ариунтунгалаг, н.Ганбат, Б.Ганбат, М.Амарзаяа, Э.Нарандэлгэр, Л.Билэгдэмбэрэл, Т.Галбадрах, М.Ренчин-Очир, И.Өлзийбүрэн, А.Түвшинбаатар нарыг гаднаас авчран ямарч сонгон шалгаруулалт, шалгалтгүйгээр А.Ганбаатарыг Санхүү, аж ахуйн газрын даргаар, н.Энх-Амарыг Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар, н.Батсайханыг Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар, н.Ганбатыг хяналт, технологийн хэлтсийн даргаар, М.Ариунтунгалагийг архивын эрхлэгчээр, Б.Ганбат, Өлзийбүрэн нарыг улсын нөөц хариуцсан мэргэжилтнээр, Галбадрахыг Санхүү, аж ахуйн газарт мэргэжилтнээр, М.Амарзаяа, Э.Нарандэлгэр, А.Түвшинбаатар нарыг нягтлан бодогчоор, эхнэрийнхээ дүү Л.Билэгдэмбэрэлийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилж, Онцгой байдлын албаны офицер, ахлагчийн цол олгосон байна. -Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчин Д.Намсрайг ямарч сонгон шалгаруулалтгүйгээр агентлагийн дэд даргаар томилон 2ОО8 оноос өнөөг хүртэл ажиллуулж байна. -Тендер зарлалгүйгээр 87 сая төгрөгөөр ланд-200 маркийн автомашин худалдан авсан. Энэхүү машин нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Сураг нь өөрийн хувийн машин мэт өөрийн гараажид тавьдаг, эхнэр хүүхэд нь хувийн машин мэт хэрэглэдэг гэж сонссон. -Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь улсын нөөцийн шатхууны агуулахын ажил дөнгөж эхлэлийн төдий байхад 2008 онд 860 сая төгрөгийг гүйцэтгэгч компанийн дансанд бүрэн шилжүүлсэн. -Тааз, хананд нь цууралт үүссэн учраас ашиглаж болохгүй гэсэн оноштой барилгад тендер зарлалгүйгээр 528 сая төгрөгөөр их засвар хийсэн. -Тендер зарлалгүйгээр “БИГДҮ” ХХК-аас шахсан агаарын нэг бүр нь 2 сая төгрөгийн үнэтэй 40 ширхэг багийг 80 сая төгрөгөөр, Тендер зарлалгүйгээр “СЭКҮД” ХХК –аас 3000 метр аврах олсыг 18 сая төгрөгөөр, Тендер зарлалгүйгээр “Нано планет” ХХК-аас шалган нэвтрүүлэх хаалгыг 13 сая төгрөгөөр, Тендер зарлалгүйгээр “Баяржавхлан” ХХК-аас нэг бүрийг нь 3800 төгрөгөөр авах ёстой хүзүүний ороолтыг нэг бүрийг нь 18000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Түүнчлэн 2008 оны хөрөнгө оруулалтын төсөвт тусгагдаагүй 1000 ширхэг өмдний тэлээг тендергүйгээр нэг бүрийг нь 4000 төгрөгөөр худалдаж авсан. -Зах дээр 1 хос нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа элгэн бээлийг 20000 төгрөгөөр худалдаж авсан. Уг бээлийнүүдийг аймгуудын Онцгой байдлын хэлтэст өгч 20 мянган төгрөгөөр орлогод авхуулаад хагас жилийн тайлангаар уг бээлийний үнийг 5000 төгрөг болгон засуулсан. -Улсын нөөцөд байх шаардлагагүй үрийн будааны конверийн ременийг 90 сая төгрөгөөр худалдан авсан. Уг нь цахилгаан станцын конверийн зориулалттай ременийг худалдан авах ёстой байсан юм. -Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2008, 2009 онуудад жил бүр нэг хүнийг 82500 төгрөгөөр тооцож даатгалын мөнгийг МИГ даатгалын компанид төлдөг. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь ойролцоогоор 3000 албан хаагчтай бөгөөд эдгээр хүмүүсийн жилийн даатгалын мөнгө нь 247 сая 500 мянган төгрөг болж байна. Ингэж даатгуулсны төлөө даатгалын байгууллага нь тухайн даатгалын мөнгөний 15 хувь буюу 37 сая 125 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад орлого оруулсны бэлэг болгон өгдөг байна. -Онцгой байдлын ерөнхий газар 2008 онд 15000 тонн будааг 10 орчим тэрбум төгрөгөөр худалдан авч 2009 оны хаврын тариалалтад зориулж нөөцөлсөн байна. Гэтэл энэхүү үрийн будааны ердөө 15-хан хувь нь л үрийн будаанд тэнцэж, бусад нь таваар болон тариалалтад тэнцэхгүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжилгээгээр тогтоогдсон. Одоо энэ чанаргүй будааг “Алтан тариа” компани газар дээр нь ялгалт хийн асар бага үнээр худалдан авч байсан. Энэхүү чанаргүй будаа одоо ч нөөцийн зарим салбаруудад хадгалагдаж байна. -2009 оны эхний хагаст галын зориулалттай бээлийг аймгуудыг Онцгой байдлын хэлтэст өгч 20 мянган төгрөгөөр орлогод авахуулаах хагас жилийн тайлангаар 5000 төгрөг болгон засуулж байсан. -ОХУ-ын Торжокийн үйлдвэрийн веб сайтад тавигдснаар 92 сая төгрөгийн үнэтэй гал унтраах автомашиныг нэг бүрийг нь 142-148 сая төгрөгөөр 5 ширхэгийг худладан авч Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын хэлтэст өгсөн. Эдгээр машиныг шинэ гэхэд хэцүү. Учир нь кабины дотор тал нь хөх, гадна тал нь улаан өнгөтэй, төнөг төхөөрөмж ажиллуулах рычакууд нь өөр өөр ийм хэцүү машинууд. Ийм учраас тэдгээр машиныг хөдөө аймгуудад өгсөн байж таарна. -Зайсан Жаргалантын аманд 300-500 мянган долларын унэтэй байртай. БНСУ-аас тусламжаар ирсэн гал сөнөөгчийн хамгийн сүүлийн үеийн хувцасыг 250 сая төгрөгөөр үнэлэн тендэр нэрээр байгууллагад шахсан. -Цэргийн мэргэжлийн иргэний хамгаалалтаас эхлэн ажилласан комиссарыг орхин зөвхөн өөрийгөө генерал цолонд тодорхойлсонд ОБЕГ-ынхан дургуйцэж байна. Ийнхүү хууль бус шийдвэр гаргах явдал ердийн үзэгдэл болж, хууль бус хуйвалдааны үйл ажиллагаа газар авч, 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Таны “Төрийн албыг өөрийн алба болгож хувиргасан газар Монголд олон байна” гэж хэлснийг нотолж байна. Иймээс Танд дараах саналыг хүргүүлж байна: 1.Ц.Амгаланбаярт хариуцллага хариуцлага тооцох талаар Засгийн газарт чиглэл өгөх, 2.Ц.Амгаланбаярт генерал хэмээх өндөр нэр хүндтэй цэргийн дээд цол олгохгүй байх, 3.Ц.Амгаланбаярын дээрх хууль бус үйлдлүүдийг хууль, хяналтын холбогдох байгууллагаар шалгуулж, эрүүгийн хариуцлагад татах. Таныг гүнээ хүндэтгэсэн, Онцгой байдлын салбарын албан хаагчид
2012-07-03