
Өнөөдөр НҮБ-ын Хүний эрхийн хороо, Аюулгүйн зөвлөлөөс Олон улсын гэмт хэргийн шүүхэд хүсэлт гаргаж, Сирийн хоёр талууд хүний эсрэг гэмт хэрэг гарсан үгүйг шалгуулахыг хүслээ.
Хүний эрхийн хорооны дээд төлөөлөгч Нави Пиллай Сирийн нөхцөл байдлын талаар Аюулгүйн зөвлөлд товч мэдэгдэл хийсэн юм.
Хаалттай мэдэгдлийнхээ талаар Пиллай сурвалжлагч нарт хэлснээр Хүний эрхийн хороо болон Сири дэх мөрдөн байцаах хорооны тогтоосноор Засгийн газрын болон армийн хүчнүүд аль аль нь хүний эрхийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэнэ.
Тэрээр жирийн иргэдийн эсрэг болсон халдлагад буруутай этгээдүүдэд хариуцлага оноох ёстойг хэлээд, Аюулгүйн зөвлөлөөс Сирийг Олон улсын гэмт хэргийн шүүхэд шилжүүлэхийг шаардсан аж.
Засгийн газрын хүчний хийсэн гэмт хэргүүдийг дурьдвал эсэргүүцэгчид болон сөрөг хүчний дэмжигчдийг зориудаар хөнөөсөн, дарангуйлал тогтоосон, тамлан зовоож хүчирхийлсэн, эмнэлэг клиникүүд рүү халдсан болон эмнэлгийн байгууллагыг цэргийн ажиллагаанд ашигласан гэх зэрэг орох аж.
Харин сөрөг хүчний үйлдсэн хэргүүдэд засгийн газрын мэдээлэгч байж болзошгүй хүмүүсийг хөнөөсөн, тэсрэх бодис өргөнөөр хэрэглэсэн, дор хаяж нэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг цэргийн зориулалтаар ашигласан зэрэг орж байгаа юм. (AP)
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ