
Эрх чөлөөний хөшөөний анхны хүрэл хувилбарыг сэргээн, дахин засварлаж Парис хотын Musee d'Orsay музейд тавилаа.
Энэ арга хэмжээ АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөс хоёр өдрийн өмнө тохиож байгаа юм.
Фредерик Огюст Бартольди 1886 онд Америкийн тусгаар тогтнолд зориулж энэхүү хөшөөг бүтээсэн ба, гурван жилийн дараа “Эрх чөлөө ертөнцийг гэрэлтүүлнэ” нэртэй энэхүү хөшөөний жижигрүүлсэн, хүрэл хувилбарыг Францын хувьсгалын зуун жилийн ойд зориулан дахин бүтээж байжээ.
Ёслолын үйл ажиллагаанд оролцсон Францад суух АНУ-ын бүрэн эрх элчин сайд Чарльз Ривкин маш баяртай байлаа.
Тэрээр “Энэ нь хоёр улсын нөхөрлөлийг бэлэгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд миний бие элчин сайдын албыг хашиж байгаадаа үнэхээр баяртай байна” гэж хэлсэн юм.
Музейн захирал Гви Коживал ч мөн ялгаагүй их сэтгэл хангалуун байлаа.
Уг хөшөө музейн байнгын үзмэр болох аж.
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ