
Согтуу эрчүүдийг машин бариулахгүй байхад анхаарч нэгэн сонирхолтой төхөөрөмж АНУ-д хийжээ.
Ариун цэврийн өрөөнүүдэд суурилуулах энэхүү төхөөрөмж нь анхаарал татахуйц эмэгтэй хүний дуутай, тосгуур руу ойртоход бичигдсэн мессежийг уншдаг байна.
Энэ нь гэртээ аюулгүй харихын тулд найзыгаа эсвэл такси дуудах хэрэгтэйг сануулдаг аж.
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад согтуугаар машин барих нь гурав дахин их байдаг. Тиймээс онцгойлон эрэгтэйчүүдийн бие засах газруудад зориулсан гэнэ.
Зарим мужийн үйлчилгээний газрууд энэ төхөөрөмжийг туршин үзэж байна. Ханан дээр анхааруулга өлгөснөөс арай илүү анхаарал татах боловч хүн бүрт нөлөөлж чадна гэдэг нь эргэлзээтэй хэмээн үйлчлэгч, үйлчлүүлэгчид үзэж байгаа аж.
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ