“Нээлттэй хаалга”
Увс аймгийн төрийн байгууллагууд тав дахь жилдээ “Нээлттэй хаалганы өдөр”-өөр ард иргэддээ үйлчиллээ. Жил бүрийн тавдугаар сарын 20, аравдугаар сарын 20-нд уламжлал болгон зохион байгуулдаг энэ ажлын гол зорилго нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэхэд чиглэж иржээ. Энэ өдөр байгаль орчны салбарын бүх байгууллага үйл ажиллагаагаа сурталчлан, иргэдэд мэдээлэл өгч ажилласан байна. Салбарын мэдээллийг нэг дороос иргэдэд хүргэж, 100 гаруй төрлийн тараах материал, гарын авлага тарааж, 50 гаруй иргэний санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэжээ. Аймгийн төвийн сургуулиудын Эко клубын багш, сурагчид энэ ажилд идэвхтэй оролцсон байна. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр Увс аймгийн 50 гаруй төрийн байгууллага, 10 гаруй төсөл хөтөлбөрийн газар иргэдэд нээлттэй үйлчилж, 3000 гаруй иргэн үйлчилгээ авлаа хэмээн УНАСУТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Жавзансүрэн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ