Наадмаар 650 үйлчилгээний цэг ажиллана

img

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд 500, Хүй долоон худагт 150 гаруй цэг ажиллах бөгөөд эдгээрийн 60 хувьд нь хуушуур хийж худалдаалах юм байна.Энэ жилийн наадмын хувьд өнгөрсөн жилүүдийнхээс ялгаатай нь Засгийн газрын тогтоол гарч бөхийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Өмнөх давааны барилдаан дуусч, бөхчүүдийг ам авч барилдахаар зарласнаас хойш тухайн бөхийн ам авах хугацаа таван минут байна. Тогтсон хугацаанд ам аваагүй бол эрэмбээр дараачийн бөх ам авахаар болсон. Мөн Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулахаар болсон билээ. Наадмын нээлт болоод хүндэтгэлийн тоглолт нь наадамчин олны хамгийн үзүүштэй зүйл байдаг бөгөөд эдгээрийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа, санхүү мөнгөний асуудал шийдэгджээ. Түүнчлэн, Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын тоог энэ жил 1500-гаар нэмж 4500 болгосон. Хүй долоон худгийн морь барианы газарт 30 метрийн урттай сандал хийж байгаа төдийгүй нийтийн бие засах газруудыг нэмж байгуулна. Э.Сувд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ