
Сирийн агаарын зурваст нэвтэрснээр буудуулж сөнөөгдсөн Туркийн онгоцонд гүнээ харамсаж байна гэдгээ Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Туркийн сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Онгоц өнгөрсөн сард газрын дундад тэнгист осолдсон ба хоёр нисгэгч одоо болтол олдоогүй байна.
Энэ хэрэг явдал нь хоёр улсын хооронд сөргөлдөөн үүсгээд байгаа билээ. Өнгөрөгч долоо хоногт Туркийн Ерөнхий Сайд Ресеп Эрдоган Сирийн энэхүү үйлдлийг буруушааж, хөрш орноо илэрхий заналхийлж байна хэмээсэн юм.
Турк улс хилийн зурвасаа тийрэлтэт зэвсэг болон нисэх онгоц сөнөөх буугаар бэхжүүлээд байна.
Ням гаригт Сирийн нисдэг тэрэг хил рүү орж ирэхэд Турк зургаан F-16 сөнөөгч онгоцоо илгээсэн юм.
“Бид энэ асуудлаас болж хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхийг зөвшөөрөхгүй” хэмээн Ерөнхийлөгч Ассад хэлсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ